Бидний тухай

Манай компани нь 2017 оноос газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох болон бөөний борлуулалтын худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ОХУ-ын ГОСТ болон Монгол улсын MNS стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлэхээс гадна, тээвэрлэлт хийн хүргэж өгөх, зөөврийн буюу компаний дотоод хэрэгцээний сав тоног төхөөрөмжийг угсарч нийлүүлэх, бүтээгдэхүүнийг зөв зохистой хадгалах, зарцуулах, сав тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйлчилгээг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа

01

Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа

Манай компани нь ОХУ-ийн ГОСТ болон Монгол улсын MNS стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж, хэрэглэгч харилцагчдадаа зах зээлийн бодит үнээр өөрийн ГТБ-ний агуулахаас худалдан борлуулна.

02

Хүргэлт тээвэрлэлтийн үйлчилгээ

Харилцагч байгууллагуудын хүссэн хэмжээгээр стандарт хэмжил зүйгээр баталгаажсан, техникийн шаардлага бүрэн хангасан, бүх төрлийн даатгалд хамрагдсан автоцистернүүдээр найдвартай, түргэн шуурхай хүргэж үйлчилнэ.

03

Мэргэжлийн сургалт зөвлөгөө

  • ГТБ-ний тухай анхан шатны мэдлэг олгох сургалт
  • ГТБ-ний бүртгэл хөтлөлтийн сургалт
  • ГТБ-ний сав тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх
  • Галын болон хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах талаар сургалт, зөвлөгөө...
04

ГТБ-ний тоног төхөөрөмж угсралт, засвар үйлчилгээ

Бид харилцагч хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу хэмжээ шаардлагад нь тохирсон дотоодын хэрэгцээний сав тоног төхөөрөмжийг шинээр угсарч ашиглалтад оруулах мөн өмнө нь хэрэглэж байсан сав тоног төхөөрөмжийг засварлан сайжруулна.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго нь өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан мэргэжлийн ур чадвартай баг хамт олноор хэрэглэгч, харилцагчидаа дээдлэн, соёлч боловсон үйлчилгээгээр ханган ажилладаг тэргүүлэгч аж ахуй нэгж болоход оршино.

Зорилт

Бид шинэ техник технологийг нэвтрүүлэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, чадамжийг дээшлүүлэх замаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгаж, ажилтан, албан хаагчидынхаа ур чадварыг хөгжүүлэн тээвэрлэлт хүргэлтийн үйлчилгээндээ анхаарал хандуулан нягт уялдаа холбоотой хамтран ажиллах зарчмыг зорилтоо болгон ажиллана.

Тусгай зөвшөөрөл

Холбоо барих

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр 17/043,
Чингисийн өргөн чөлөө, хийморь вийв 102 байр 2 тоот

Имэйл

gantulga.d@cityoil.mn
munkhtsetseg.s@cityoil.mn

Холбогдох утас

(+976)7711-2199 , (+976)9009-5599
(+976)9000-3001